Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 04 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 3,4 - 4,7 градус , бусад сумдын нутгаар 5,3 – 9,0 градус дулаан байлаа. Аймгийн бүх сумын нутгаар олон жилийн дунджаас 3,2 – 7,1 грудасаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Хашаат, Өлзийт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 30,0 – 31,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 13,0 – 15,0 градус, бусад сумдын нутгаар 6,0 – 12,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 11,0 – 17,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Өлзийт сумдын нутгаар 54,0 – 58,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 48,0 – 53,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 12,0 – 14,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 6 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нутгаар 0,0 – 8,5 мм хур тунадас орсон байна. Хамгийн бага нь ӨндөрУлаан сумын нутгаар 0,0 мм , хамгийн их нь Булган суманд 8,5 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх сумдын нутгаар түр зуур секундэт 15 – 23 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1 – 16 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын эхний хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай 30 орчим хувь нь цастай, цасны дундаж өндөр Эрдэнэбулган, Булган сумдын нутгаар 0 – 1 см , дунд болон сүүлийн арав хоногт цасгүй байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ сарын эхний арав хоногт Эрдэнэмандал, Жаргалант, Хотонт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн , ургамлын өндөр 1 см , дунд арав хоногт аймгийн бүх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн , ургамлын өндөр 1 – 2 см , сүүлийн арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн байлаа. Ургамлын өндөр 1 – 2 см байсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байлаа. Эрдэнэбулган, Тариат, Чулуут, Жаргалант, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа